Үе мөчний өвчнийг намжаах 5 хүнс

2017/07/09
-Жин нэмэх ;

-Д витамин болон кальцийн дутагдал ;

-Гэмтэл, бэртэл ;

-Хөдөлгөөний дутагдал ;

-Үрэвсэл зэрэг шалтгаануудаас үүдэн үе мөч өвддөг. Хэрвээ таны үе мөч өвдөж, зовиурладаг бол та хугацаа алдалгүй эмчид үзүүлэн цаад учир шалтгааныг нь олж, эмнэлгийн тусламж нэн даруй авах хэрэгтэй.

Үе мөчний үрэвсэл болон дээр дурдсан шалтгаануудаас гадна таны хэрэглэж буй хоол хүнс үе мөчний өвчнийг үүсгэх аюултай байдаг.

Мегги Панелын ‘’Эрүүл Мэндийн Төлөвлөгөө’’ номонд бичсэнээр ‘’Харшил болон зарим хоол хүнсийг буруу зохицуулан хэрэглэх аваас үе мөчний өвчин үүсч болдог. Хүн хүний харшилтай хүнсийг нэрлэх амаргүй ч өндөг, цагаан идээ, эрдэнэ шиш зэрэг бүтээгдэхүүнүүдээс харшилдаг хүмүүс их байдаг байна. Бэлэн хоол болон сахарын их хэрэглээ нь хүний үе мөчийг өвчлүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон’’ ажээ.


 
Боловсруулсан бол бэлэн хоол, нүүрс ус агуулсан хүнснүүд, ханасан болон ханаагүй тоснууд үе мөч үрэвсэхэд нөлөөлдөг хэмээн ахлах хоол тэжээлийн мэргэжилтэн Ритика Саммандер өгүүлжээ.

Идэвхитэй хөдөлгөөн, эмийн эмчилгээ зэргээс гадна хоол хүнсний зөв дэглэм таны үе мөчний өвдөлтийг намжаах ажээ. Үе мөчний өвчнийг намжаахад тусладаг хоол хүнснүүдийг дор дурдья.

Шар будаа



Үе мөчний үрэвсэлтэй хүмүүст үр тарианы зүйлс бага хэрэглэхийг зөвлөдөг ч шар будаа үе мөчний өвчнийг намжаах ач тустай ажээ. Шар будаанд амин дэм ихээр агуулагдахаас гадна цавуулаггүй байдаг. Мөн үрэвслийн эсрэг кюрцетин хэмээх бодисыг агуулдаг байна.
 
Омега 3-аар баялаг хүнснүүд



Омега 3 загас, самар,цагаан идээ болон өндөгнүүдэд ихээр агуулагддаг. Үений өвчнийг эмчлэхэд их тустай байдаг ба үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Амтлагчнууд болон эмийн ургамлууд



Цагаан гаа, гашниз, сонгино, гоньд, лемон болон тюрмерик амтлагч нь үений үрэвслийн эсрэг гайхамшигтай үйлчилнэ.

Жимс жимсгэнэ



Алим, тоор, цангис жимс өвдөлтийг намжаадаг. Жимснүүдэд агуулаггдаг анти-оксидант нь бие махбодийн эсийг гэмтээж буй өвчний эх үүсвэрийг дардаг ба үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Эдгээгч хүнснүүд номын зохиолч Дорлин Киндерслейгийн өгүүлснээр апельсин үе мөчний өвчнийг улам дордуулж магадгүй тул хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна.

Тараг



Тараг үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Илүү эрүүл, хүчтэй ястай болоход туслах кальциар баялаг.

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна