Дэлхийн хамгийн аймшигтай нууц явуулгууд

2017/07/09
Өнөөдөр хэвлэл мэдээлэл хэдий их хөгжиж хүний нүдэнд ил болсон ч бидний нүднээс далд, чихнээс холуур маш олон нууц явуулгууд явагдсан бөгөөд одоо ч явагддаг. Conspiracy theory гэдэг нь эдгээр нууц явуулгуудыг үзэх онол гэсэн үг юм.

Үүний нэг жишээ бол Иракийн дайны үнэн төрх буюу АНУ - ийн газрын тосны орд газруудыг авах сонирхолын үүднээс хийгдсэн явуулга юм. Ингээд одоогоор батлагдаагүй ч илчлэгдсэн нууцуудыг харцгаая.

 1. Дэлхийг эзлэх групп

Энэ онолд элитүүдын жижиг групп олон улсын засгийн газруудыг удирдан хянаж, үндсэн буюу гол хэвлэл мэдээллийн байгууллагуудыг захирдаг хэмээн үздэг. Тэдний үндэс угсаатныг захирах гол зэвсэг нь төв банкны систем юм. Тэд сүүлийн 200 гаруй жилийн дайн байлдаан зэвсэгт мөргөлдөөнийг зохион байгуулж түүндээ хөрөнгө оруулалт хийж улмаар өөр улс үндэстнийг эдийн засгийн доройтолд оруулж өөрсдийнхөө эдийн засгийн хүрээг тэлсэн гэдэг.
Энэхүү групийн гишүүд томоохон олон үндэстний банкны захирлууд, эдийн засгийн гүйлгээний байгууллагуудын гол дарга нар, Билдербэргийн хүмүүс байдаг байна.



2. Ирак дахь газрын тосны төлөөх дайн

Сүүлийн үед ойрхи дорнодод гарсан дайн дажин, зэвсэгт мөргөлдөөнийг газрын тосны төлөөх гэж тодотгох нь олонтаа болсон. Гэвч АНУ-ийн засгийн газраас энэхүү онолыг хүчтэй няцаадаг бөгөөд энэ дайн нь хүмүүс болон Иракийн ард иргэдийг сатааруулан өөрсдөд нь тохиох бэрхшээлийг даван туулахгүйгээр газрын тосыг өөртөө авах төгс арга хэмээдэг байна. Энэхүү онолыг Орвэллийн зохиол 1984 номонд бичигджээ.



3. Үүрд асах чийдэн

Энэхүү онол нь анх чийдэнгийн үүслийн дараах цаг хугацаанд холбогдох бөгөөд энэхүү явуулгыг чийдэнгийн үйлдвэрүүдийн хийсэн ажил гэдэг. Pheobus Cartel буюу чийдэнгийн үйлдвэрлэлийг тэр үедээ удирдан зохион байгуулж байсан холбоо мөнх асдаг чийдэнг тэр даруй устгаж улмаар бизнэсээ аварсан гэдэг. Мөнхийн чийдэн нь Nikolai Tesla - гийн дэлхийн соронзон оронг ашиглах онолтой холбогдоно.



4. Химийн утаа

Зарим байлдааны онгоцнууд, онгоцнуудын түлшээс ялгарсан утаа хүний биед маш муу сөрөг нөлөөтэй бөгөөд химийн хортой, маш ихээр үйлдвэрлэгддэгийг засгийн газрууд нуудаг байна. Онгоцны утааг олон тооны хүмүүсийг хордуулах зорилгоор ашиглах боломжтой гэгддэг бөгөөд энэхүү утаа нь харагдах байдлаараа Х болон өөр олон янзын хээ маягаар үүсдэг байна. 

5. Эмийн үйлдвэрлэгч компаниудын мэхлэлт

Энэхүү онолд эмийн томоохон үйлдвэрлэгч компаниуд өвчнийг (хавдар, хорт хавдар) шууд эмчлэх бус намдаах буюу сааруулдаг эмийг голдуу үйлдвэрлэдэг тухай авч үздэг. Яагаад гэвэл өвчнийг намдаах эмийг зарж олсон мөнгө нь өвчнийг эмчлэх эмийг зарж олсон мөнгөнөөс илүү их орлого олдог байна. Эдийн засгийн ашиг хонжоо хайн ийнхүү өвчтнүүдийг мэхлэдэг ажээ. 

Мөн зарим онолуудад эмийн компаниуд зарим өвчнийг өөрсдөө ''хийдэг'' гэлцдэг. Хүний гараар бүтээгдсэн вируснууд хүн төрөлхтнийг өвчлүүлж, эргээд эмийн компаниудад маш их мөнгө зарлагадахад хүргэдэг байна. 


 
С.Тэргэл

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна