Та яагаад гурилын модоо аяга таваг угаагч шингэнээр угааж болохгүй вэ?

2017/07/10
 
Аяга таваг угаагч шингэн болон халуун ус нийлээд гурилын модыг маш сайн цэвэрлэж чадна гэж хүмүүс итгэдэг ч яг үнэндээ тийм биш юм. 

Гурилын модыг мах хэрчих, гурил элдэх, хүнсний ногоо хэрчих, загас бэлтгэх зэрэг олон төрлийн хүнсний зүйлсийг бэлтгэхэд хэрэглэдэг бол аяга таваг угаагч шингэнээр үрж, халуун усаар угаасан ч хөнөөлт бактериүдыг бүрэн устгаж чаддаггүй гэдгийг мэргэжилтнүүд баталсан байна.




Гэр Ахуйн мэргэжилтэн
Стефанигийн нотолж буйгаар аяга таваг угаагч шингэн аяга тавагны бактериүдыг сайн устгадаг ч гурилын мод түүхий мах хэрчихэд хэрэглэддэг учраас тийм ч сайн тохирох цэвэрлэгч биш гэдгийг хэлжээ. 

Түүхий маханд и.коли, салмонелла, листериа бактериүд байхаас гадна шимэгчид ч мөн агуулагдаж байдаг гэнэ. Тиймээс гурилын модыг хэрэглэж дууссаны дараа тогтмол цайруулагч шингэн буюу хлоридийн уусмалд ( bleach) дэвтээж цэвэрлэх нь зүйтэй гэжээ. 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна