Монгол улсын тав дахь ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөлөө

2017/07/10
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан Төрийн ордны Их танхимд гишүүдийн 73.7 хувийн ирцтэйгээр үргэлжилж байна. Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга нар хүрэлцэн ирлээ. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга тангараг өргөлөө. Төрийнхөө туганд хүндэтгэл үзүүллээ. Бүрэн эрх нь дуусч буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгад тамга гардуулан өглөө. Ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, улс төрийн намын удирдлагууд, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцлоо.

Улсын их хурлын дарга М.Энхболд шинэ ерөнхийлөгчид баяр хүргэн түмэн олондоо баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэн УИХ-ын ээлжит бус чуулганыг хаан үгэ хэллээ.
Х.Нэргүй
 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна