Т.Болдбаатарын халиун азарга дахин түрүүлэв

2017/07/11

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Т.Болдбаатарын халиун азарга түрүүлж, торгон жолоо өргүүлэв.



Т.Болдбаатарын халиун азарга өнгөрсөн оны Үндэсний их баяр наадамд мөн түрүүлж байсан юм.

Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Баттулгын хээр, гутгаар байрт Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач С.Мөнхнасангийн бор азарга хурдлав. Айргийн дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Баянбатын "Наран" хонгор, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, уяач Б.Энхболдын хээр азарга хурдаллаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна