Соёлон насны морины уралдаанд Г.Батбаатарын саарал түрүүллээ

2017/07/12
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаанд Архангай аймгийн  Батцэнгэл сумын уугуул, Улсын начин Г.Батбаатарын саарал түрүүлж, торгон жолоо өргүүлэв.

Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн аймгийн Баян-Уул сумын уяач, улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач С.Бямбасайханы халиун хурдлав. Айргийн дөрөвт Дорнод аймгийн Цагаан-Уул сумын уяач Д.Ганчулууны хээр, айргийн тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уяач Б.Бадраагийн хээр үрээ тус тус хурдаллаа.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна