Ерөнхийлөгч Батсүмбэр дэх түймэрийн голомтод ажиллаж байна

2017/07/16
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Батсүмбэр суманд ажиллаж байна. Тэрбээр өглөө 11 цагийн үед Улаанбаатараас хөдөлсөн. Ерөнхийлөгчийн ажиллаж буй Батсүмбэр суманд одоогийн байдлаар 6 түймэр дэгдээж байгаа юм. Тодруулбал:
 
Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг эн сарын 9-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 9 иргэн, нийт 45 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
 
Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 9-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 60 иргэн, нийт 85 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж энэ сарын 10-ны өдрийн 19:56 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
 
Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Мухар” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 12:20 цагт хүлээн авч орон нутгийн 8 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тухайн өдрийнхөө 17:35 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
 
Төв аймгийн Батсүмбэр сум, Үдлэг багийн “Харуул толгой” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч орон нутгийн 45 иргэн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 12-ны 15:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
 
Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Өлгийн таван толгой” гэдэг газар түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 13-ны өдрийн 10:25 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, НОБГ-ын 13 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 57 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
 
Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Арслангийн-Ам” гэдэг газар түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 15-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 24 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Image may contain: 1 person, outdoor

Image may contain: one or more people, people standing, mountain, tree, outdoor and nature

Image may contain: tree, grass, sky, plant, outdoor and nature

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна