Залхуурдаг хүн илүү ухаантай байдаг уу?

2017/07/17
Эрдэмтэд ухаалаг хүмүүст залхуурах тохиолдол их байдаг гэдгийг баталжээ. Эсрэгээрээ үргэлж ямар нэгэн хөдөлгөөн хийж, жишээ нь цэвэрлэгээ хийж,  дасгал хөдөлгөөнтэй байдаг хүмүүс ихэнх тохиолдолд ухаалаг байдаггүй гэжээ.

АНУ-ын их сургуулийн эрдэмтэн Рейн Корнагын хэлж буйгаар ухаалаг хүмүүс үргэлж шинэ шийдэл, санааг бодож явдаг учир хэзээ ч уйддаггүй гэнэ. Харин бусад хүмүүс бодох зүйлгүй болохоороо уйдаж, ямар нэг зүйл хийхээр явдаг ажээ.

Хэзээ ч уйддаггүй учир юу ч хийхгүй байсан ч уйдахгүй, тиймээс залхуурал бол ухаалаг хүний үйлдэл мөн гэдгийг ийнхүү эрдэмтэд баталсан байна. Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг Билл Гейтс хэлэхдээ ''Би хэцүү ажлыг хийлгэхийн тулд залхуу хүнийг сонгоно. Учир нь тэр хамгийн амар,хурдан замаар ажлыг хийх аргыг мэдэж байгаа'' хэмээсэн нь энэ таамаглалыг улам үнэмшилтэй болгож байгаа болов уу.

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна