Парис хотноо Францын уламжлалт үндэсний баярын парад болж, Францын шинэ ерөнхийлөгч Эммануел Макрон анх удаа парад хийж, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп урилгыг хүлээн авч ёслолд оролцон, АНУ-ын арми дэлхийн нэгдүгээр дайнд оролцсоны 100 жилийн ойг тэмдэглэжээ.
Парадад 3700 цэрэг, 241 морь, 149 тэрэг, 62 мотоцикл, 92 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцсон байна. Ёслолын дараа Макрон илтгэл тавьж, улс орны аюулгүй байдал, нийгмийн амар тайван байдлыг хамгаалахад хувь нэмрээ оруулсан цэргүүдэд хүндэтгэл үзүүлж, Франц, Америк хоёр орны удаан жилийн түүхтэй холбоотны харилцаа өөрчлөгдөхгүй гэдгийг дурдсан байна.
Трамп 13-нд Парист очиж, терроризмд цохилт өгөх, Сирийн асуудал, уур амьсгалыг засах, чөлөөт худалдаа зэрэг асуудлаар Макронтай хэлэлцээр хийжээ. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойш дараа анх удаагаа Францад айлчилж байгаа нь энэ юм.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна