​Мосул хот чөлөөлөгдсөнийг тэмдэглэж баярын парад хийв

2017/07/17
Багдад хотноо  Иракийн засгийн газар цэргийн парад зохион явуулж, Мосул хот чөлөөлөгдсөнийг  тэмдэглэлээ. Иракийн ерөнхий сайд, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Абади  тэргүүтэй Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яамны өндөр албан тушаалтнууд параданд оролцжээ.

7-р сарын 10-ны өдөр Мосулын өмнөд фронтод байгаа терроризмын эсрэг командлах газар  Абади: Хэт даврагч "Исламын улс" бүлэглэлийн Мосул дахь  ноёрхол бүрмөсөн нурснаар, тус хот бүрэн чөлөөлөгдсөн хэмээн албан  ёсоор мэдэгдсэн юм.

Х.Нэргүй
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна