Утсаа хажуудаа цэнэглэж орхиод унтах нь хүний нойрсох зуршилд муугаар нөлөөлдөг. Цэнэглэж буй утас та болон таны гэр бүлд маш олон төрлийн аюултай.
Нью Хемпшайрын ОБЕГ-аас нийт эцэг эхчүүдэд анхааруулга болгон энэхүү зургийг нийтэлжээ.
Судалгаанаас үзэхэд өсвөр насны хүүхдүүдийн 53% өөрийн утас/таблетаа орон дээрээ эсвэл дэрнийхээ доор/хажууд тавин цэнэглэдэг байна. Энэ нь цэнэглэгч болон утсанд цугларсан дулаан алга болохгүй байсаар шатахад хүрдэг ажээ.
2013 онд Үндэсний санал асуулгаар явуулсан судалгаанаас үзэхэд нийт хүүхдүүдийн 72%, өсвөр насныханы 89% нь
өөрийн унтдаг орчиндоо утас эсвэл таблет хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ.
Өөрийн гэр бүлийг нойрны өвчтэй болгох, цаашлаад галын аюулаас хамгаалахын тулд та зөвхөн баталгаажсан цэнэглэгч ашиглаарай. Хэрвээ iPod/iPhone/iPad хэрэглэдэг бол зөвхөн Apple компаний баталгаат цэнэглэгчээр цэнэглээрэй. Мөн хэт халуун/хүйтэн үед утсаа аль болох цэнэглэхгүй байх хэрэгтэйг санаарай. Ийм үед цэнэглэвэл таны утас/цэнэглэгч илүү дулаан гаргаж гал алдах аюултай байдаг байна.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна