Жей Зи, Бейонсе нарын том охин Блю Айви анхны дуугаа гаргажээ

2017/07/17
Жей Зи, Бейонсе нарын том охин Блю Айви аавынхаа 4:44 цомогт хамтран ажиллаж, уран бүтээл туурвижээ. 

Тодруулбал,  Жей Зигийн 5 настай охины уран бүтээл түүний 4:44 цомгийн нэмэлт дуунуудад оржээ. Блюгийн чөлөөт уран бүтээл/Бид нэг гэр бүл зэрэг дуунуудыг 4:44 цомогоос сонсож болох юм байна.

2012 онд Жей Зигийн Глори нэртэй дуунд Блюгийн уйлж буй чимээ орсон байдаг. Энэ нь түүний анхны уран бүтээл хэмээн нэрлэгддэг.

Блю дуулах, үглэхээс гадна бүжиглэх авьяастай гэдгээ Лос Анжелесын баллетын тоглолтон дээр үзүүлсэн билээ.

Жей Зи, Бейонсе нарын охин гэсэндээ чамгүй авьяастай байна шүү хэмээн шүтэн бишрэгчид нь маш баяртай байгаа аж.


С.Тэргэл
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна