Нобелийн шагнал хүртсэн анхны эмэгтэй таалал төгсчээ

2017/07/17

Математикийн хамгийн төвөгтэй салбаруудад гайхамшигтай тооцоолол гаргаж, 21-р зууны сод ухаантнуудын нэг хэмээн нэрлэгдэж байсан эмэгтэй хорвоог орхисон байна.

Тэрээр 4 жилийн туш хөхний хорт хавдартай тэмцсэн бөгөөд ийнхүү 40 насандаа харамсалтайгаар амиа алджээ. Маряам Мирзахани 2014 онд Реманы гадарга дээрх геометр болон динамикийн онолыг толилуулж, түүгээрээ Нобелийн шагнал хүртэж байсан байна.

Маряам Иран гаралтай, 1977 онд Ираны Теранд төрсөн байна.

1999 онд Ираны Шариф их сургуульд суралцан төгсөж, 2004 онд Харвардын их сургуульд докторын зэрэг хамгаалан,Стэйнфoрд их сургуульд математикийн профессороор ажиллаж байжээ.


С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна