Ши Жинпин Винни Пүүх баавгайтай адилхан гэгдэхээс залхжээ

2017/07/17
Винни Пүүх баавгай Хятадын ерөнхийлөгч Ши Жинпинтэй адилханаас болж хятадын томоохон цахим сүлжээнүүдээс хүчээр ‘’арчигджээ’’.

Тодруулбал, зөгийн баланд ухаангүй хайртай, өхөөрдөм баавгайтай Ши Жинпинийг адилхан харагдаж байна хэмээн тэдний зургийг хамтад нь цахим сүлжээнд нийтлэх болсноор энэхүү асуудал эхэлжээ.

Өчигдөр Financial Times сэтгүүлийн мэдэгдсэнээр өнгөрсөн амралтын өдрүүдэд ‘’Вейбо’’ , ‘’Вичат’’ зэрэг томоохон сүлжээнүүдэд Винни Пүүх баавгайн зураг/хөдөлдөг зураг, бичлэг зэргүүдийг хайхад огт гарч ирэхгүй, алдаа заан ‘’Content is illegal’’ буюу агуулагдаж буй зүйл хууль бус гэсэн бичиг үзэгдэж эхэлжээ.

Хятадын Засгийн Газар болон мэдээллийн хэрэгслүүдээр ямар ч тодорхой тайлбар хийгээгүй ч эгдүүтэй, удаан, хүн бүхний хайрыг татсан баавгай яагаад хятадын цахим сүлжээнүүдээс алга болсон нь тодорхой харагдаж байна . Ши Жинпин Винни Пүүх баавгайтай адилхан хэмээн хэлүүлэхээс залхсан ажээ.



2014 онд Шинзо Абе болон Ши Жинпин нар
 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна