Та биеийнхээ өөг далдалж гоолиг сайхан харагдъя гэвэл эдгээр зөвлөгөөг дагаарай

2017/07/19
1. Хөх, ташаа томтой эмэгтэйчүүдэд хоёр эгнээ товчтой, дунд зэргийн урттай, хүрэм бүхий хослол зохимжтой. 




2. Булчинлаг биетэй хүүхнүүд мөр, нуруугаа ил гаргасан даашинз өмсвөл илүү тачаангуй харагдана. 



3. Цагаан судалтай хар хослол таныг илүү өндөр, гоолиг харагдуулна. 




4. Том өгзөгтэй бол бариу даашинз өмсөхдөө гадуур нь өгзөг давсан урттай хүрэм өмсвөл тохиромжтой. 



5. Бэлхүүсээр татсан богино жакет хэт том хөхийг сайн нууна. 



6. Трапецан хэлбэртэй юбка, мөн чацуу урттай хүрэм хоёрыг хослуулбал олон өө чинь дарагдана. 



7. Гоолиг нарийхан харагдъя гэвэл ганц товчтой хүрэм, урт өмд өмс 



8. Бүдүүн гуятай бол өвдөг хүрсэн урт пиджак, нарийн өмдтэй өмсвөл зохимжтой. 



9. Урт ханцуйтай цамц, нарийн юбка нь туранхай, жижиг биеийг хэлбэртэй харагдуулна. 



10. Цээж богинотой бол цагаан цамц хагас товчлон, өмднийхөө гадуур тавьж өмсвөл зохино.



 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна