ОБЕГ-ын хандивын дансанд 491,491,214 төгрөгийн мөнгөн хандив цуглаад байна

2017/07/19
2017 долоодугаар сарын 18-ны өдрийн 18:00 цагийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд нийт 491,491,214 төгрөгийн мөнгөн хандив цуглараад байна.

Үүнээс гадна иргэд, аж ,ахуйн нэгж байгууллагуудаас цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр зэрэг багаж, тоног төхөөрөмж, явуулын эмийн сан, эм, ороох боох материал зэрэг боломжит бүхий л зүйлийн хандив, тусламжийг өгсөөр байгаа юм.
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна