ШТС-ын зогсоолд дугуй шатжээ

Өчигдөр 12 цаг 30 минут
Өнөө өглөө 05:05 цагийн үед Хан- Уул дүүргийн Өлзийтийн Авто Тээврийн Шалган Нэвтрүүлэх Товчооны дэргэдэх Мон-Суль шатахуун түгээх станцийн зогсоолд цемент тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийн дугуй буудам, улмаар гал гарчээ. Галыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж унтраасан байна. Галыг шуурхай унтраагаагүй бол ойролцоо байсан шатахуун түгээс станц шатах, дэлбэрэх аюултай байсан юм. 

Онцгой байдлын албаныхан галыг шуурхай унтраасны үр дүнд бэртэл авсан хүн байхгүй байна.
Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна