Маргааш зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулгад хүндэтгэл үзүүлнэ

Өчигдөр 17 цаг 38 минут
Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлаа аваад удаагүй байна. Тэрбээр  Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн албыг давхар хашна.Уламжлал ёсоор Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Ерөнхий командлагчдаа хүндэтгэл үзүүлдэг. Тиймээс маргааш 11.00 цагт Д.Сүхбаатарын талбайд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлж, жагсаал хийнэ.

Ерөнхийлөгч нь хуульд зааснаар нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах, онцгой нөхцөл үүсвэл УИХ-ын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж гаргах эрхтэй байдаг  гэж ЗХЖШ-аас мэдээллээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна