Пакистан, Энэтхэг Кашмирын бүсэд дахин буудалцжээ

2017/07/20
Пакистаны армийн мэдэгдсэнээр Энэтхэгийн арми Кашмирын бүс нутагт  Пакистаны тал руу "ямар ч шалтгаангүй" буудалцжээ. Пакистаны арми Энэтхэгийн армийн довтлолгоонд хариу цохилт өгсөн байна.

Пакистаны армийн мэдээллийн  газар гаргасан мэдэгдэлдээ: Энэтхэгийн арми Кашмирын бүс нутаг дахь  Пакистан, Энэтхэгийн бодит хяналтын ойр орчмын Пакистаны талын цэргийн түшиц  газар, эгэл ард руу их буугаар буудсаны улмаас Пакистаны нэг цэрэг амиа алдаж,  хоёр цэрэг шархдан, энгийн хоёр иргэн нас барж, таван хүн шархдсан.  Пакистаны арми  Энэтхэгийн армид хариу цохилт өгч, Пакистан руу гал нээсэн Энэтхэгийн армийн  түшиц газрыг сөнөөж, наад зах нь 5 хүн устгаж, олон хүнийг шархдууллаа.  Энэтхэгийн гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн аливаа үйл ажиллагаанд Пакистаны  арми хатуу цохилт өгөх болно гэжээ. 
Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна