Энэ жил 41 нас хүрээд байсан Linkin Park хамтлагийн дуучин Честер Беннингтон таалал төгсжээ.
Түүнийг өчигдөр буюу Пүрэв гарагт амиа хорлож үхсэн байдалтайгаар олсон байна.
Linkin Park хамтлаг 2000 онд Hybrid Theory цомгоороо алдар хүндийг олж, 2004 онд Numb/Encore хэмээх реппер Жей Зитэй хамтарсан уран бүтээлээр шүтэн бишрэгчдийнхээ тоог ахиулсан билээ.
Гэсэн хэдий ч Честерийн амьдрал тийм ч аз жаргалтай байсангүй. Түүнийг 11 настай байхад эцэг эх нь салж, улмаар тэрээр хар тамхи анх хэрэглэж үзэн, түүнээс хойш тайтгарлыг зөвхөн хар тамхинаас л олдог болсон байна. Честер өөрийн бага насны амьдралын тухай ярих тийм ч дуртай бус. Хүүхэд ахуй насандаа дээрэлхүүлж, бэлгийн дарамтанд өртдөг байсан тухайгаа ярьж, ''Одоо ч тэр тухай бодохоор уйлмаар санагддаг'' хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
Linkin Park хамтлагийн гишүүн Майк Шинота өнөө өглөө өөрийн цахим хуудсандаа '' Үнэхээр гайхширч бас сэтгэл өвдөж байна. Гэсэн хэдий ч энэ үнэн. Бид удахгүй албан ёсны мэдэгдэл хийнэ '' хэмээн нийтэлжээ.
Linkin Park хамтлаг дараа 7 хоногт Бостонд аялан тоглохоор төлөвлөсөн байсан ч бүх зүйл ийн эргэжээ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна