Өгөөжийн уулзвараас хойш баруун 4 замын уулзвар хүртэлх замыг түр хаана

16 цаг 59 минутын өмнө
Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд байна.

Уг ажилтай холбоотойгоор Өгөөжийн уулзвараас хойш баруун 4 замын уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 22:00 цагаас 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цаг хүртэл хязгаарлаж цахилгааны шугамын шилжүүлэг, нөөц турба байрлуулах ажил хийгдэнэ.

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна