Германы ерөнхийлөгч Штейнмейер "Дональд Трамп АНУ-г салган бутаргах зорилготой"

2017/07/26
Германы ерөнхийлөгч Франк Валтер Штейнмейер Германы Телевизийн  2-р сувагт ярилцлага өгөхдөө "Атлантын далайг дамнасан харилцаанд одоогийн шиг ийм олон тогтворгүй  хүчин зүйл ерөөс оршиж байгаагүй. Энэ нь Герман, Америкийн харилцааг маш их нөлөөлж байна. Иймээс одоогийн хэрэгжүүлж байгаа бодлогодоо тохируулалт хийхийг  Америкаас хүсэж байна" гэжээ.

Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын тухайд тэрээр “Дональд Трамп дипломат харилцааг улам будлиантуулж байгаа. Тэр ч бүү хэл Америкийг салган бутаргалаа” хэмээн зэмлэжээ.

Дональд Трамп Америкийн ерөнхийлөгч болсноос хойш Герман  Америкийн харилцаа олон бэрхшээлтэй тулгарч, Дональд Трамп олон ч удаа Америктай  хийж байгаа арилжаанаас Герман ашиг хожоод байгаа хэмээн хэлсэн бөгөөд Германы  канцлер Ангела Меркелийн хэрэгжүүлж байгаа бодлогуудыг буруушаасан  юм.
 
Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна