H1N1 томуугийн халдвараар 600 орчим хүн нас баржээ

2017/07/26
Энэ онд А хэлбэрийн  H1N1 томуугийн халдвар Энэтхэгт дахин дэлгэрэв. "Энэтхэгийн Times" сонин  мэдээлснээр, одоо болтол, бүх Энэтхэгийн хэмжээнд А хэлбэрийн H1N1 томуугаар өвчилсөн тохиолдол нийтдээ бараг 12  мянга 500 удаа илэрч, 600 орчим хүн нас барсан юм байна.

Тус  орны Махараштра мужид халдварын байдал хамгийн ноцтой байж, нийтдээ 284 хүн нас  барав. Үүний дараа Гужрат муж мужид 75 хүн нас баржээ. Керала болон Ражастан  мужид тус тус 63 болон 59 хүн нас барав. Түүнчлэн албаны талын тоо баримтад  харуулснаар, 7-р сарын 9 хүртлэх байдлаар, нийслэл шинэ Делид 241 хүн А хэлбэрийн H1N1 томуугийн халдвар авсан нь тогтоогдож, үүнд 4  хүн нас барсан юм байна.

Энэтхэгийн Эрүүл хамгаалалын яамны  албан тушаалтан танилцуулахдаа, Энэтхэгийн засгийн газар яаралтай комисс  байгуулж, Махараштра муж руу шинжилгээ хийлгэхээр томилжээ. А хэлбэрийн H1N1 томуугийн вируст өөрчлөлт орсон байж болзошгүй  хэмээн орон нутгийн клиникийн эмч  тааварлаж байна  гэжээ.

india h1n1 зурган илэрцүүд

india h1n1 зурган илэрцүүд

india h1n1 зурган илэрцүүд

Х.Нэргүй
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна