"Michel Kors" компани "Jimmy Choo"-г худалдан авна

2017/07/26
"Michael Kors" компани гутал үйлдвэрлэгч "Jimmy Choo"-ийг 1.2 тэрбум ам.доллараар худалдан авахаар санал нэгдлээ. "Jimmy Choo"-ийн нэгж хувьцаанд 230 пенс санал болгож байгаа нь даваа гарагийн хаалтын ханшаас нь 18 хувиар өндөр дүн юм. Харин "Michael Kors"-той нэгдэх мэдээллийн дараа хувьцааны ханш нь 17 хувиар өсжээ.

"Jimmy Choo" компанийг 2011 онд хөрөнгө оруулалтын "Jab" пүүс худалдан авч байсан. Үүний дараа 2014 онд IPO хийж олон нийтэд хувьцаагаа санал болгож байсан ч тэрбумтан Вольфганг Рейманн "Jimmy Choo"-ийн 68 хувийн хувьцааг өөрийн мэдэлдээ үлдээсэн байна.

Ийнхүү цүнх үйлдвэрлэлээр алдартай "Michael kors" компани "Jimmy Choo"-ийг худалдан авахаар болсон ч одоогийн удирдлагын багийг хэвээр үлдээхээ мэдэгджээ.

jimmy choo зурган илэрцүүд

jimmy choo зурган илэрцүүд


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна