Путин: Хятад Оросын цэргийн хамтын ажиллагаа гуравдагч талд чиглэхгүй

2017/07/29
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин  27-ны өдөр Финландад айлчлах үедээ, ОХУ болон БНХАУ-ын цэргийн хамтын ажиллагаа  гуравдагч талд чиглэхгүй хэмээн мэдэгджээ.

ОХУ болон БНХАУ Балтын тэнгист нэгдсэн цэргийн сургуулилт хийж буй  тухай Путин: "ОХУ болон БНХАУ эдийн  засаг, улс төр, цэргийн явдал зэрэг олон талаар стратегийн өргөн хамтын  ажиллагаатай байдаг. Эдгээр хамтын ажиллагаа ямар ч гуравдагч талд чиглэхгүй,  дэлхий дахиныг улам тэнцвэртэй болгоно. Бид цэргийн шинэ холбоо байгуулахгүй" гэжээ.

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна