Хятадын Ардын Чөлөөлөх Армийн 90 жилийн ойн парад боллоо

2017/07/30
Хятадын Ардын Чөлөөлөх Армийн (ХАЧА) 90 жилийн ойн парад өнөө өглөө 9 цагт Өвөр Монголын Шилийн гол аймгийн цэргийн сургуулилалтын талбайд боллоо. 

Энэ нь БНХАУ байгуулагдсаны дараа Хятадын арми анх удаагаа армийн баяртаа зориулан цэргийн парад зохион байгуулж байгаа явдал аж.  

парадад 10 мянга гаруй офицер дайчид, 129 нисэх аппарат, 571 зэвсэг тоноглолд оролцсоны 40 хувь нь шинэ хэлбэрийн зэвсэг тоноглол байжээ. 

Парад нь хайрцагласан жагсаалаар эхэлж, далбаа хамгаалагч хайрцаг, дурсгалын бэлэг тэмдгийн хайрцаг, хуурайд байлдах, мэдээллийн дайн, тусгай 
ангихан,  агаараас хамгаалах пуужин, тэнгисийн дайн, агаарын дайн, арын баталгааны цогц анги, терроризмын эсрэг анги, стратегийн дайдах гэсэн 9 байлдааны бүлэглэлээс бүрэлдсэн байна.

Уг цэргийн сургуулилалтын төв нь Азидаа хамгийн томд ордог, 1,000 хавтгай дөрвөлжин километр талбай эзэлдэг байна. 

Х.НЭРГҮЙ 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна