​Америкийн 755 дипломат ажилтныг хасна

2017/07/31
ОХУ-ын мэдээллийн сайт Путиний ярилцлагыг нийтэлжээ. Путин ярилцлагадаа, Америкаас Орост суугаа  755 дипломат ажилтан буюу техникчид Оросоос гарах ёстой, Орос, Америк өөр өөрийнхөө талуудаа байлгах дипломат ажилтнуудын тоог хасаад 455-д  хүргэнэ. Энэ нь Америкийн сүүлийн үед тавьсан хориг арга хэмжээнд хариу тусгал гаргаж буйн илрэл гэж онцолжээ. Оросын тал Америкийн эсрэг олон талын арга хэмжээ авч болох ч одоохондоо энхийн журмаар харж байна. Хоёр улс хамтдаа интернет  сүлжээний гэмт хэрэгт цохилт өгөх зэрэг Америктай хамтын ажиллагаагаа сэргээхээ  олон удаагаа онцолж, хоёр талын ашиг сонирхлыг хамгаалахыг зорьсон ч Америк  харин Оросыг Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцоо хийсэн гэдэг шалтгаар  зэмлэж байхыг сонссон гэжээ. 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна