МУГТ С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олголоо

2017/08/02

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргасан билээ. МУГТ С.Батцэцэг Европын оронд эмчилгээ хийлгэж байсан учраас шагналаа авч чадалгүй түр хойшлуулаад байсан юм.

МУГТ С.Батцэцэг өнөөдөр эх орондоо ирсэн даруйдаа Төрийн ордонд зочлон, Хөдөлмөрийн баатрын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одон тэмдгээ гардан авлаа. Энэхүү шагнал нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тангараг өргөснөөсөө хойш олгож буй анхны шагнал юм.

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг “Өнөөдөр энэ эрхэм хүндтэй цолыг авсандаа баяртай байна. Намайг чөлөөт бөхийн спортод оруулсан Дондов багшдаа, бөхийн эрдмийг дэлхийн тавцанд хүргэхэд надад тусалж, бүхнээ зааж сургасан Дүвчин багшдаа, шигшээ багийн багш Батбаяр, Сүхбаатар, Цэдэнсодном багш нартаа маш их баярлалаа” гэлээ.

battsetseg



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна