Мьянмар улсад А хэлбэрийн H1N1 халдварт ханиадаар оношлогдсон хүн 51-д хүрч, 10 хүн нас баржээ. 7-р сарын 21-ээс 30-ны хооронд амьсгалын замын ноцтой вирусийн халдвараар эмнэлэгт хэвтэж эмчлүүлж буй 182 хүний дотор 51 хүн нь А хэлбэрийн H1N1 вирусын халдвар авсан нь оношлогджээ. Цаашид халдвар улам гүнзгийрэх төлөвтэй байгаа тул халдварын голомтоос ард иргэдийг нүүлгэж шилжүүлэх ажил явагдаж байгаа аж.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна