Дуучин Ники Минаж 35 насны төрсөн өдрөө даруухан тэмдэглэжээ. Задгай хувцаслалтаараа алдартай тэрбээр "Миний хувьд насанд хүрсэн гэдгээ
албан ёсоор зарламаар байна. Үүнийгээ цаашид бүхий л зүйлээрээ харуулах болно" гэсэн байна. Түүний хувьд төрсөн өдрөөрөө хар даашинз, хүрэм, хүзүүний даруухан зүүлт гээд классик хувцасласан нь фэнүүдийнх нь анхаарлыг ихэд татсан байна.
Ники Минаж хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Оника Таня Мараж 1982 оны 12 сарын 8-нд Тринидад ба Тобагод төрсөн, Америкийн рэппер, дуучин, дуу зохиогч юм.
Тэрбээр Сент Жэймст төрж, 5 нас хүртлээ эмээтэйгээ хамт амьдарсан бөгөөд удалгүй ээжийн хамтаар Америк улсыг зорьсон байна. Түүний аав нь архичин, хар тамхичин байсан байсан бөгөөд ээжийг нь хэд хэдэн удаа алахыг завдаж байжээ. Тэрбээр бага байхаасаа дуулах, жүжиглэх дуртай байсан юм.
Минаж Young Money Entertaiment-д 2007 онд орсон бөгөөд Маш олон MixTape гаргасны эцэст тун удалгүй 2010 онд өөрийн бие даасан анхны цомог болох Pink Friday-г гаргасан юм.
Түүний энэхүү цомог эрэлт ихтэй байгаа ба нийтдээ 1,035 сая хувь борлогдоод байгаа юм. Өөрийн гэсэн өвөрмөц стиль болон дуугаараа бусдад сайшаагдаж танигдсан.
Уг цомогт багтсан "Roman"s Revenge" дуугаа рэппер Лил Вэйнтэй хамтран дуулж, 2012 оны 1 сарын 19-нд шинэ хувилбараа iTunes-ээр цацаж эхэлсэн юм. Тэрбээр долоон сингл нь нэг цаг мөчид Биллбордын шилдэг 100-д жагссан анхны эмэгтэй ганцаарчилсан уран бүтээлч болсон юм.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна