Албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас торгууль нэрээр мөнгө авсан цагдаагийн дөрвөн албан хаагчийг Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлжээ. Цагдаагийн ерөнхий газар дотоод хяналт шалгалтаараа уг асуудлыг илрүүлжээ. Тодруулбал, Ахлах мөрдөгч Б нь эрүүгийн хэрэгт нэр нь холбогдон шалгагдаж байсан этгээдээс мөнгө авсан нь, Албан хаагч О нь эрүүлжүүлэгдсэн иргэдийн ар гэрээс мөнгө авч, хувьдаа завшсан нь, Албан хаагч Э, Б нар нь архи, согтууруулах ундаа нийтэд худалдаалахыг хориглосон өдрүүдэд найман нэрийн барааны дэлгүүрүүдэд шалгалт хийж торгууль нэрээр мөнгө авч, хувьдаа завшсан нь тогтоогдож, өдгөө АТГ-д шалгагдаж байгаа юм байна.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна