Израйль улс энэ оны эцэс гэхэд ЮНЕСКО-ээс гарна гэдгээ мэдэгдлээ. Израйлийн ерөнхий сайд Бенямин Нетаняху, ЮНЕСКО-д суугаа төлөөлөгчөө 12-р сарын 31-нээс өмнө тус байгууллагаас гарах тушаал өгчээ. Үүнтэй холбоотойгоор Израйлын гадаад харилцааны сайд "Ийм шийдвэр гаргаж буй нь ЮНЕСКО "Еврейчүүдийн түүхийг Израйлийн нутаг дэвсгэрээс салгаж үзэж" буйтай холбоотой юм" гэжээ.
Хэрэв ЮНЕСКО ирэх оны эцэс хүртэл өөрчлөлт хийж, Израйлийн тухай байр сууриа өөрчлөвөл энэ шийдвэрээ цуцална гэж Израйлийн нэгэн эрх мэдэл бүхий албан тушаалтан хэлсэн байна.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна