Путин ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ

2017/12/25
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Нэгдсэн Орос Намын XVII их хурлын үеэр ОХУ-д тулгарч буй асуудлуудыг ярилцаж, 2018 онп ядуу хүн амын тоог  бууруулах, эдийн засгийн хөгжлийг ахиулах гол зорилтуудыг баримтлан ажиллахаа мэдэгдлээ. 

Путины дэвшүүлж буй хөгжлийн бодлогуудад: 
Нэгд: Иргэдийн ашиг  сонирхол, эрх чөлөөг хамгаалахыг баталгаажуулж, ардчиллыг цаашид өргөжүүлэх.
Хоёрт: Хууль тогтоохыг төгөлдөржүүлж, хууль тогтооход чөлөөтэй байхыг эрчимжүүлэх.
Гуравт: Орос сөргөлдөөнийг ерөөс хөөцөлдөөгүй бөгөөд адил тэгш харилцан итгэлцсэний үндсэн дээр өрнө, дорнын улс орнуудтай харилцаагаа  хөгжүүлэх. Гэвч иргэдийн аюулгүй байдал, улс орны ашиг сонирхлыг  хохироохыг яасан зөвшөөрөхгүй гэжээ. 

Мөн Нэгдсэн Орос нам, Путинг ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцох дэмжин, дахин ерөнхийлөгч болгоно хэмээн мэдэгдэл гаргажээ. 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна