Филадельфийн ''донтогсдын'' гудамжны оршин суугчдын гаслант амьдрал

2018/01/08
Хойд Филадельфийн Кенсинтон өргөн чөлөөг хар тамхинд донтолт болон биеэ үнэлэлтийн нутаг хэмээн нэрлэдэг. Гэмт хэргийн үүр болсон энэхүү аюултай гудам 5 км үргэлжилнэ. Кенсинтоны гуниг нэртэй энэхүү фото зургийн цомог нь тус гудамны оршин суугчдын түүхийг өгүүлж, хар тамхинд донтох ямар эрсдэлд хүргэж болохыг нийгэмд сэрэмжлүүлэх зорилготой. 

Al

Ол Кенсинтоны байр түрээслүүлэгч. Гэхдээ түүний түрээслүүлдэг байр нь тоггүй усгүй, зөвхөн хоног төөрүүлэх гэсэн биеэ үнэлэгчид л түүний байрыг өдрөөр түрээслэдэг.

The Twins Tic Tac And Tootsie

Тик Так болон Түүтси, ихрүүд. Тэд биеэ үнэлж хоног төөрүүлэх газар, хоол хүнс авах мөнгө олдог. Тэд эгч дүүс учраас бие биедээ санаа тавьж, нэг нь мөнгө олоогүй үед нөгөө нь арыг нь даах гэх мэтээр өдөр хоногийг өнгөрөөдөг.

Sarah

Сара : ''Би 55 настай, сэтгэл судлалын мастерын зэрэгтэй, гэвч миний эцэг эх, эр нөхөр хоёр жилийн өмнө машины осолд орж нас барахад миний эрүүл мэнд, карьер, гэр бүл тэр чигтээ үгүй болсон.''

Pat And Rachel

Пет ба Рейчел
''Хүүхдүүдээ асрамжийн газарт өгсөн, энэ нь бидний зүгээс тэдний ирээдүйд оруулж чадах том зүйл.''

Carroll

Керол өдрийн цагаар гудамжинд унтаж, шөнө сэрүүн байж өөрийгөө хамгаалдаг. Шөнө тайван унтаж болохгүй аюултай газар амьдрахыг тэр хүсээгүй нь лавтай.

Jamie

Жеми танхай залууст хүчиндүүлж, зодуулсан ч амьд гарч чадсан. Ирээдүйд төрөх хүүхдийнхээ төлөө амьдарч яваа түүнийг хүндлэхгүй байхын аргагүй.

Tanya

Таня одоо 25 настай. 18 наснаасаа хойш амьдрахын эрхэнд биеэ үнэлж эхэлсэн. 

Carol

Керол 41 настай. 21 жилийн турш мансууруулах бодист донтож, геройн түүний ''насан туршийнх нь хайр'' болсон гэжээ.

Sarah And Dennis

Сара бүсгүйн гарны судаснууд сайн мэдрэхээ больсон учир Деннисыг хүзүүрүүгээ тарихыг хүсчээ.

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна