Охид бүсгүйчүүдийг эр нөхөртөө захирагдахыг сургадаг ''харгис'' Фушун сургууль хаагдлаа

2018/01/12
Хятадын Лиаонин мужид орших залуу охидын Уламжлалт соёлын Фушун сургууль хүйсээр ялгаварлан гадуурхсан харгис бичлэг нь олон нийтийн сүлжээгээр тарсны дараа хаагдсан байна. 

Бичлэгт багш эмэгтэй залуу охидод эр нөхөртөө захирагдаж, бага ярьж гэр орны ажлаа их хийхийг зааж сургаж байгаа нь бичигдсэн байна.Тус сургуульд охидыг хүчээр ''Миний нөхөр надад юу ч тушаасан би За, тэгье, одоохон гэж хэлнэ!'' хэмээн олон давтан хэлүүлдэг байна.

Өөр нэгэн бичлэгт охид эр нөхөр нь өөрийг нь зодож байсан ч өөдөөс нь хэрэлдэж, зодолдож болохгүй мөн эмэгтэй хүн гурваас дээш эр хүнтэй унтвал үхдэг, гэртээ хоол хийхийн оронд хүргэлтийн хоол захиалбал ариун журмаа алддаг зэргээр охидыг бага наснаас нь хүмүүжүүлж, тархийг нь угаадаг гэнэ. 
Холбоотой Зураг

School teaching women how to be subservient to their husbands gets shut down зурган илэрцүүд

Фушун сургуульд сурч байх явцдаа эмэгтэйчүүд өглөөний 4:30-д босч гэрийн ажил хийж шал угааж хоол хийж өдөрт хамгийн багадаа 8 цаг багш, ажиглагчдын хатуу хяналт дор гэрийн ажил хийж өнгөрүүлдэг байна. 

Фушунд гэрийн ажил, эр нөхрөө хүндлэх зэрэгт эхнэрээ сургахыг хүссэн нөхрүүд, эсвэл бага насны охидоо сайн эхнэр болгож хүмүүжүүлэх гэсэн эцэг эхчүүд ханддаг байна. Фушун сургууль 2011 онд нээгдэж байсан бөгөөд ийнхүү 7 жил үйл ажиллагаагаа явуулсны эцэст өнгөрсөн Ням гарагт татан буугдсан билээ. 

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна