Ажлын хувцас нийлүүлэх сонгон шалгаруулалтад урьж байна

2018/01/15

Сонгон шалгаруулалтын нэр: Шалгач нарын ажлын хувцас
Сонгон шалгаруулалтын дугаар: №1

"Сити Баз Консалтинг" ХХК нь Шалгагч нарын ажлын хувцас  нийлүүлэх чиглэлээр худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж, албан байгууллагуудын дунд сонгон шалгаруулалт зарлаж байгаа тул  эрх бүхий оролцогчдоос 370 ширхэг өвлийн хувцас нийлүүлэх тухай материалыг ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:
-Компанийн танилцуулга
- Компанийн гэрчилгээ \нотариатаар баталгаажуулсан\
- Үнийн санал - Бүх зардлаа /үйлдвэрлэх, тээвэрлэх, суурилуулах зардал, татвар хураамж, НӨАТ зэрэг/ оруулж тооцсон байх
- Нийлүүлэх хугацаа гэрээ хийснээс хойш сарын дотор 
- Төлбөрийн нөхцөл- Дансаар болон бартер/бараа үйлчилгээ солилцооны хэлбэр хосолсон бол давуу тал болно/
- Хувцасны өнгө, материал:  Комбинезон нь ажил хийхэд хүндрэлгүй, хөнгөн, дулаан материалтай, Үзэмж, дизайнтай байх  /Сонголттой танилцуулга, материалаар болон зураг,  каталоги/ 
- Хантааз, өмд зэрэг иж бүрдэл байна.


Та бүхэн холбогдох материалаа 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү. 

"Сити Баз Консалтинг" ХХК-иас зөвхөн тухайн сонгон шалгаруулалт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

Хаяг:  Баянгол дүүрэг, 1-р хороо Дунд голын гудамж-1 “Монгол түлхүүр” ХХК-ийн байр ,4 давхар Санхүү бүртгэл, төлөвлөлтийн хэлтэс

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар: С.Оюунсүрэн, утас 83031115, 93007744 холбогдоно уу.

Ажлын хувцас нийлүүлэх сонгон шалгаруулалтад урьж байна 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна