Холливудын оддын хүүхдүүдтэй танилцацгаая

2018/01/17
Алдартай хүмүүсийн хүүхдүүдийн амьдрал үргэлж камерын дурангийн өмнө байдаг. Төрсөн цагаасаа эхлэн олны анхааралд өртсөн тэд хааяа ч гэсэн энгийн хүний амьдралаар амьдарч үзэхийг мөрөөддөг гэсэн шүү. Өдрөөс өдөрт алдартай болж буй алдартнуудын хүүхдүүдийн зургийг доор үзүүлье.



1998 оны Зургадугаар сарын 27-нд төрсөн Силвестер Сталонегийн охин Систин Рөүз Сталоне. Түүний ээж нь загвар өмсөгч, бизнес эрхлэгч Женнифер Флевин юм. Рөүз ээжийнхээ авьясыг өвлөж загварын ертөнцөд хөл тавьсан гэнэ.



Реппер Эминемийн охин Хели Жейд 1995 онд төрсөн. Тэрбээр саяхан их сургуулиа төгссөн бөгөөд аав нь охиноороо их бахархдаг гэнэ.



Жюд Логийн охин 2000 онд төрсөн Айрис Ло. 2015 оноос хойш загвар өмсч байгаа.

 
 
Дуучин, хөгжмийн зохиолч Билли Ре Сайрус болон найруулагч Тиш Цайрусын охин Майли Сайрус нь 1992 онд төрсөн. Тэрбээр одоо АНУ-ын алдартай жүжигчин, дуучин болсон.



Попын хаан Майкл Жексоны цорын ганц охин Парис Жексон 1998 онд төрсөн бөгөөд тэрбээр жүжигчин, загвар өмсөгч болжээ.



Зое Кравиз бол Лиза Бонет болон Лени Кравизын охин юм. Еврей удамтай тэрбээр олон кинонд дүр бүтээж алдрын оргилд хүрсэн.



1995 он төрсөн Лили Мистер Бин нэрээрээ алдартай инээдмийн жүжигчин Рован Аткинсоны охин билээ.
 
С.Тэргэл
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна