Тэрбээр өчигдөр Эвелина Лондонгийн хүүхдийн эмнэлгээр зочлохдоо цоо шинэ ''үсний засалт''-тай болсон байв. Түүний оройгоосоо халзарч буй үс үргэлж олны анхааралд өртөж, ярианы сэдэв болдогоос залхаж үсээ хусуулсан ч байж магадгүй юм.Ханхүүг хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгөхөөр үсээ хусуулсан байж болзошгүй гэх хүмүүс байхад, түүнийг зүгээр л халзарч буйгаа хүлээн зөвшөөрч үсээ хусуулсан гэх таамаглал байгаа ажээ.
Түүний энэхүү зоригтой алхмаас үлгэр дуурайлал авч, халзарч буй үсээ нуух арга бодож толгойгоо гашилгахын оронд зүгээр л өөрийгөө хүлээн зөвшөөрч үсээ хусуулах хэрэгтэй хэмээн Английн иргэд твиттерт бичих болжээ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна