Хятадад байгалийн гамшиг тохиолдсон үед зарладаг 4 өнгийн түгшүүрийн дохио бий. Гамшгийн хэмжээ хамгийн их үед улаан, дараа нь улбар шар, шар, цэнхэр өнгүүдээр түгшүүр зарладаг байна.
Өнгөрөгч Ням гарагаас Даваа гарагт шилжих шөнө Хятадын Шендон, Хенан, Ануй, Жансу, Хубей, Хунан, Жанши, Жежан, Сичуан мужуудад эргэн тойрны 200м дотор газар үзэгдэхгүй болж, утаанд бүрхэгдэн, Хятадын Засгийн Газар онцгой байдлын
улбар шар түгшүүрийг асаажээ. Зарим мужуудад байдал илүү хүнд, ойр орчмын 50метр доторх газар үзэгдэхгүй болсон гэнэ.
Оршин суугчдыг болж өгвөл гадуур гарахгүй байж, өвчтэй, ахмад настай хүмүүс заавал гэртээ байхыг сануулжээ.
Жолооч нарт хурдаа сааруулж явахыг , нисэх онгоцны жолооч нарт аюулгүй байдлын дүрмийг мөрдөж ажиллахыг сануулсан байна .
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна