Бидний сэтгэлд Жеймс Бондын дүрээр хадгалагдсан жүжигчин Даниел Крег тэтгэвэрт гарах сургаар хэн дараагийн Жеймс Бонд болох талаар дэлхийн кино сонирхогчид шуугилдаж эхэлсэн. Дараагийн Жеймс Бонд болох хамгийн өндөр магадлалтай хүнээр өсвөр насны охидын шүтээн One Direction хамтлагийн гишүүн Харри Стайлес тодорчээ.
Спектр киноны найруулагчийн туслах И Смит Өдрийн од нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа энэ тухай дэлгэсэн бөгөөд Харри дараагийн Бонд байж чадна. Хэрвээ бидэнд залуу Бонд хэрэгтэй бол Харри яг тохирно. Түүнд авьяас билиг, камерын дурангийн өмнө яг байгаагаараа байж чаддаг чадвар бий. гэжээ.
Кристофер Ноланы Данкирк кинонд тоглосон чамгүй туршлагатай Харри хэрвээ 2022 онд гарах Жеймс Бондын 007 кинонд тоглох бол /дөнгөж 28 настай/ хамгийн залуу Жеймс Бонд болох аж.
С.Тэргэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна