Иргэдийн бухимдлыг төрүүлж буй 300 саяын үнэтэй "Lexus 570" машины эзэн нь Ц.Нямдорж уу?

23 цаг 59 минутын өмнө
Хууль зүй дотоод хэргийн яамны үүдэнд сойлттой зогсох 2018 оны шинэ загварын "Lexus 570" машины зураг цахимд томоохон шүүмжлэлийн сэдэв болж байна. Учир нь эрх баригчдын зүгээс татвар нэмсэн атлаа тансаглалаа энэ мэтээр хэтрүүлж, ард түмнийг басамжилж байна гэх шүүмжлэл иргэдийн дунд эрчимтэй өрнөж байгаатай энэ нь холбоотой юм.

Уг автомашины тухайд 2017 оны III улиралд үйлдвэрлэлд нэвтэрсэн 2018 оны шинэ загварын "Lexus 570" гэх онцгой загварын тээврийн хэрэгсэл агаад Монгол Улсад 2018 оны нэгдүгээр сард орж иржээ.

Саудын Арабын сайтуудад энэхүү автомашин нь 100.000 гаруй ам.долларын үнэтэй хэмээн танилцуулагдсан байх бөгөөд энэ нь монгол төгрөгөөр 270 сая орчим төгрөг болж байгаа аж.

Зарим эх сурвалжийн зүгээс энэхүү автомашины эзэмшигч нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж байж магадгүй гэх таамаглалыг дэвшүүлээд байгаа ч Хууль зүйн яамнаас энэ талаар одоогоор тодорхой мэдээллийг хэвлэлд өгөөгүй байна.






Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна