Ерөнхийлөгч Х.Баттулгын 200 хоног

2018/01/30
(60 тэрбумын хэрэг)

МОНГОЛ ЯЛНА гэж гарч ирсэн ерөнхийлөгч маань тангарагаа өргөөд бараг 200 хонож байна. Энэ хугацаанд тэрбээр 60 ТЭРБУМЫН ХЭРЭГ гэх дуулиант асуудлыг гарган тавьжээ.

Уг хэрэгт оролцогч ДОРЖЗОДОВ гэгч хүн баримт дэлгэж, дотроос нь гэрчилж, протукол хөтлөхдөө ашиглах гэж байсан гэх бичлэгээ сүлжээгээр тарааж, бичлэг нь хуурамч биш болохыг АНУ-ын Холбооны мөрдөх товчооны мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаруулж байжээ.

МАН-ын УИХ дахь гишүүд энэ асуудлаас болж 32-33-аараа хуваагдаж, ЗГ-аа огцруулжээ. У.Хүрэлсүхийг Е-сайд болгов.

Дараа нь МАН Их хурлаа хийж, 60 тэрбумын асуудалд холбогдсон Намын даргаа ч хусч, шинэ Е-сайд У.Хүрэлсүхийг МАН-ын дарга болгожээ.

Гэтэл гэнэт Нийслэлийн прокурор энэ асуудлыг татан авч хянаж байна гэх мэдээлэл ТВ-гээр цацагдав.

Удалгүй нийслэлийн Е-ПРОКУРОР Д.БАЯРМАГНАЙ гэгч нөхөр энэ 60 тэрбумын асуудал ба Сайд асан Х.Баттулгын шинэ Төмөр замтай холбоотой АТГ-дээр үүсгэсэн хэргүүдийг хамтад нь хааж байна.

Эдгээр хэргүүдэд ижилхэн Эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэсэн тогтоол гаргаснаар 60 тэрбумын асуудал чимээгүй болжээ.

Уг нь 60 тэрбумын хэрэг бол төрийн эрхийг хууль бус аргаар авсан гэсэн хүнд САНКЦТАЙ гэмт хэрэг юм.

Өнөөдрийн өндөрлөгөөс эргэж харахад 60 тэрбумын хэрэг нь Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд ялуулах,

У.Хүрэлсүхийг МАН-ын дарга ба Е-сайд болгох зэрэгт гол үүргээ гүйцэтгэсэн тул Нийслэлийн Прокурор Д.Баярмагнай Х.Баттулгат АТГ-дээр үүссэн хэрэгтэй нь наймаалцан хаасан болох нь тод харагдана.

Нөгөө Хонь нь ч бүрэн, Чоно нь ч цатгалан гэдэг чинь энэ шүү дээ. МУ-ын Ерөнхийлөгч нь Ерөнхий прокурорыг нэр дэвшүүлэн томилуулах эрхтэй байдаг.

Харин ерөнхий прокурор нь доод шатны Прокуроруудынхаа шийдвэрийг цуцлах бүрэн эрхтэй байдаг ажээ.

Х.Баттулга хүсвэл Е-прокурор Энх-амгаланг хусч хаяаад оронд нь өөр хүнийг Е-прокурор болгох замаар энэ 60 тэрбумын асуудлыг Монгол улсын хуулийн дагуу шийдвэрлэх боломж түүнд байсан.

Гэвч 60 тэрбумын асуудал гэдэг нь нэгэнт үр өгөөжөө хангалттай өгсөн гэж үзэж байгаагаас хаах сонирхол аль аль талд нь байгаа бололтой.

Жирийн иргэд ФБ дотор хоорондоо талцан 60 тэрбумын асуудлаар үзэлцээд байдаг. Гэтэл дээргүүрээ наймаалцаад л дуусах шив.  Эцэст нь иргэддээ хандаж хэлэхэд: Санах ой урттай байж, юманд анализ хийж, дүгнэж үзэж байх хэрэгтэй гэж зөвлөе.

Г.Баян


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна