Өчигдөр буюу 3-р сарын 1-ны өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин Бээжинд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр "БНХАУ-ын стратегийн зорилт бол ил тод юм. Хүйтэн дайны үеийн хоцрогдсон сэтгэхүйгээ орхихыг АНУ-аас хүсэж байна. Сүүлийн үед, АНУ-ын арми Хятадын заналхийлж байна. АНУ цэрэг армиараа дэлхийн хамгийн хүчирхэг орны тоонд ордог гэдэгт маргахгүй. Тэдний цэргийн зардал нь дэлхийд тэргүүлж, 2-7-рт орж байгаа орнуудын нийт зардлаас ч илүү гарсан. Иймд тэд бусад орнууд Америкт заналхийлж байна гэдэг нь утгагүй зүйл юм. Саяхан Америкийн Төрийн Департаментын албан тушаалтан Азийн бүсэд F-35 сөнөөгч онгоц болон бусад дэвшилтэт зэвсэг борлуулна гэдгээ мэдэгдэж байсан юм. АНУ "Хятадын заналхийлэл" хэмээх цуурхал тарааж буйн цаад санаа нь юу вэ гэдэгт эргэлзээ төрүүлж байна" гэжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна