Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас оргосон оргодлуудыг баривчилжээ

2018/03/05
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдан хорих байрнаас хоёр хоригдол оргосон хэрэг гарсан билээ. Тэгвэл оргодлуудыг тус аймгийн нутаг дэвсгэрээс гарч амжаагүй байхад нь цагдагийнхан олж баривчилжээ. Тодруулбал, Цагдан хорих байрнаас оргосон Б.О, Э.О нар нь гуравдугаар сарын 2-3-ныг шилжих шөнө 02:30 цагийн үед оргосон байдаг. Тэднийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн хайсны эцэст гуравдугаар сарын 3-ны үдээс өмнө хээр бүгсэн байхад нь олж баривчилжээ. Дээрх этгээдүүд нь нэг камерт хоригдож байсан бөгөөд нэг нь хүн амины хэрэг, нөгөө нь хүчингийн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаж байжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна