Өнөөдөр Бээжин хотноо, XIII сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулган нээгдэж, Ши Жиньпин тэргүүтээ нам төрийн удирдагчид оролцов.
Уг хурал нь XIX их хурлаас хойш болж буй Хятадын дээд эрхт байгууллагын анхдугаар том хурал юм. Хөтөлбөрийн дагуу XIII сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганаар засгийн газрын ажлын тайлан, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны ажлын тайлан, ардын дээд шүүхийн ажлын тайлан, ерөнхий прокурорын газрын ажлын тайланг хянан хэлэлцэхээс гадна, үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл, хяналтын хуулийн төсөл, төрийн зөвлөлийн тогтолцооны өөрчлөлтийн төсөл зэргийг хянан хэлэлцэж, төрийн албан байгууллагуудын бүрэлдэхүүнийг сонгож, тохоон томилох ажээ.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна