Өчигдөр буюу 3-р сарын 6-ны өдөр Ан-26 загварын цэргийн тээврийн нисэх онгоц ОХУ-аас Сирид суугаа Хмеймима агаарын цэргийн баазад осолдож, онгоцонд байсан 39 хүн бүгд нас барсан хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Тус цэргийн тээврийн онгоц газардсаныхаа дараа сүйрсэн гэх бөгөөд осолдсон газар нь нисэх онгоцны замаас бараг 500 метр зайтай байсан гэжээ. Урьдчилсан мэдээлэлд, нисэх онгоцонд байсан 33 зорчигч, багийн 6 гишүүд бүгд нас барсан байна.
Шинжээчдийн таамаглалаар, онгоц механик гэмтэл авсны улмаар осолдсон байж магадгүй. Газар дээрх байдлаас үзвэл, нисэх онгоц галын хүчний халдлагад өртөөгүй, ослын шалтгаанд цаашид шалгалт хийж байна хэмээн Оросын Батлан хамгаалахын яам мэдэгджээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна