АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Эдийн засгийн зөвлөх Гэри Кон албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болсон байна. Түүний хувьд ган болон хөнгөн цагааны импортод гаалийн татвар ногдуулахаар төлөвлөж байгааг эсэргүүцсэн нь ийнхүү ажлаа өгөх шалтгаан болсон гэж эх сурвалжууд тайлбарлаж байгаа аж. Тэрбээр "Татварын түүхэн шинэчлэл хийхэд гар бие оролцож, улс орон, ард иргэдийнхээ төлөө эдийн засгийг хөгжүүлэх бодлого боловсруулан, энэ албан тушаалд ажилласан нь миний хувьд нэр төрийн хэрэг" гэж өөрийн байр сууриа илэрхийлжээ. Энэхүү мэдээллийн дараа олон улсын зах зээлд ам.долларын ханш голлох валютуудын эсрэг бага зэрэг буурсан байна.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна