Оросын энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нийт 8 нэр дэвшигч оролцож байна. Оросын Сонгуулийн төв комиссоос энэ удаагийн сонгуулийн саналын 70 хувийг бүртгэсний дүнд, Оросын Коммунист намаас нэр дэвшсэн Грудинин 12.59 хувийн саналаар хоёрдугаарт, Оросын Либерал Ардчилсан намын дарга Жириновский 6.08 хувийн саналаар гуравдугаарт, Оросын телевизийн хөтлөгч Ксениа Собчак 1.48 хувийн саналаар дөрөвдүгээрт орж байна. Үлдсэн 4 нэр дэвшигчийн авсан санал бүгд 1 хувь хүрээгүй юм. Энэ удаагийн сонгуулийн сонгогчдын саналаа өгсөн үзүүлэлт 59.5 хувьтай байна.
Харин одоогийн ерөнхийлөгч В.Путин 75.91 хувийн саналаар тэргүүлсээр байгаа аж. Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн тогтоол ёсоор сонгуульд 50-аас дээш хувийн санал авсан хүн ерөнхийлөгчөөр сонгогдоно. Оросын Сонгуулийн төв комисс 3-р сарын 29-нөөс өмнө сонгуулийн дүнг нотолж, сонгуулийн дүнг нотолсны дараа гурван хоногийн дотор албан ёсоор нийтлэх юм.
В.Путин сонгогчдодоо талархал илэрхийлээд: "Хичээл зүтгэлийг хүлээн зөвшөөрч байна. Орос орон сорилтыг даван туулахаар хичээж, дотоодод нүүрлэсэн асуудлаа зохицуулна гэжээ. Оросын бүх сонгогчид нэг хамт олон. Сонгогчдын сонголтоос, сүүлийн жилүүдэд Орос орны бэрхшээлтэй нөхцөл байдалд гаргасан хичээл зүтгэлийг хүлээн зөвшөөрч буйг би харлаа. Сонгогчдын итгэл үнэмшил ба Орос оронд тавьсан улам их ололт амжилтад хүрэх найдварыг харлаа. Бид амжилтад хүрэх болно” хэмээн хэлжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна