Anemone хамтлагийн ахлагч Х.Жулдыз "Казахын гоо бүсгүй-2018"-ын шилдгээр шалгарчээ

12 цаг 36 минутын өмнө
Казахстан Улсын Алматы хотноо болсон "Казахын гоо бүсгүй-2018" олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Х.Жулдыз "Шилдэг даашинз"-ын төрлөөр тэргүүн байрын шагнал хүртжээ. 

Х.Жулдыз тэмцээнд Казахстаны дизайнер Наиль Байкучуковын гоёлын даашинзийг өмсөн оролцсон байна. Шүүгчид хувцаснаас гадна бүсгүйчүүдийн өөрийн үндэстнийхээ түүх, зан заншил, уламжлал, хэл соёлыг эзэмшсэн байдлыг мөн шалгажээ.

Энэ жил анх удаагаа олон улсын чанартай явагдсан уг тэмцээнийг Казахстаны нэрт продюсер Б.Алагузова санаачлан зохион байгуулсан ба ОХУ, Турк, Киргизстан, Казахстан, Монгол зэрэг улс орнуудаас 22 бүсгүй оролцсон байна. Тэмцээний нийлбэр дүнгээр Казахстаны оролцогч Р.Набира 2018 оны "Казахын гоо бүсгүй"-гээр шалгарчээ.







Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна