Их Британийн парламентын комисс Фэйсбүүк-ийг үндэслэгч Марк Цукербергт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр 50 сая гаруй хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан талаар тайлбар өгөхийг хүсчээ.
Тус бичигт “Хэрэглэгчийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд “Фэйсбүүк” компани урьдчилан сэргийлсэн ямар арга хэмжээ авсныг мэдэх нь хэрэглэгчдийн хувьд их чухал “гэжээ. Иймээс энэ компанийн өндөр албан тушаалтан энэ тухай тайлбар өгөх нь хэчнээн чухал болохыг ойлгоно гэдэгт итгэж байна гэдгээ дурдаад “Энэ оны эхээр та “Фэйсбүүк”-ийг засварлана гэж амласан. Энэ хүн нь таныг байна гэдэгт би итгэж байна” гэсэн байна.
Их Британийн комисс Марк Цукербергт бичсэн захианы хариуг ирэх даваа гариг хүртэл хүлээнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, “Cambridge Analytica” компани нь Дональд Трампын сонгуулийн компанит ажлыг хариуцсан хүмүүстэй хамтран ажиллаж байсан аж. Мөн түүнчлэн 2016 оны зургадугаар сард их Британид Брикс-ийн хэлэлцээр эсвэл Европын холбооноос гарах санал асуулга явуулахаас өмнө фэйсбүүкээр дамжуулан санал өгөх иргэдийн мэдээллийг цуглуулж байжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна